/Гэрэл зургийг www.mpa.mn цахим хуудаснаас/
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага Батлан хамгаалах яам хамтран Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагад 3 үеэрээ ажиллаж буй эмэгтэйчүүдийн ажил, амьдралын ололт, амжилт, эх орныхоо төлөө гүйцэтгэсэн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэдний гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Монгол Улсын Төлөө Зүтгэе” үндэсний хэмжээний арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөний их танхимд зохион байгуулав.
Энэхүү үйл ажиллагааны үеэр 9 эмэгтэй албан хаагчийг шалгаруулан хүндэтгэл үзүүлсний нэг нь Тагнуулын ерөнхий газрын Архив, бүртгэлийн хэлтсийн ажилтан, ахмад Б.Дэлгэрзаяа байлаа.
Иймд түүний цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч, гэр бүл, үр хүүхдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.