2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл хамтран Нийслэлийн Багануур дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 10 төрийн байгууллага, 20 гаруй аж ахуйн нэгж, онц чухал обьектуудын ажилтан, албан хаагчдад нэгдсэн сургалт зохион байгууллаа. “Терроризмын олон улс болон дотоод дахь нөхцөл байдал”, “Эрчим хүчний салбарт үйлдэгдэж болзошгүй террорист халдлага”, “Террорист халдлагад ашиглагдаж болзошгүй тэсрэх бодис, түүнийг таних, илрүүлэх” сэвдээр 6 цагийн сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтад аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагаас гадна харуул хамгаалалт аюулгүй байдал хариуцсан ажилтнууд зэрэг 250 орчим хүн хамрагджээ.