Олон Улсын Монгол Судлалын хурал Унгар улсын Будапешт хотноо энэ оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “Монголын буддизм: Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд болж өндөрлөв. Уг хуралд Олон улсын Монгол судлалын холбоотны тэргүүн, доктор Т.Агнеш, Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр, Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, доктор Р.Болд болон ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Философийн хүрээлэн болон ОХУ, АНУ, ХБНГУ, Япон, БНХАУ, Польш, Унгар зэрэг орнуудын 90 гаруй монгол судлаач илтгэл тавьж оролцов.
Энэхүү хуралд ТЕГ-ын Тусгай архивын судлаач Н.Батболд “Маршалын захидлууд дахь лам нар, сүм хийдийн асуудал” сэдвийн хүрээнд: Маршал Х.Чойбалсангийн Монголын сүм хийд, лам нарын талаар хэрхэн хандаж байсан, түүнийг шийдвэрлэхэд ЗХУ-ын удирдагч, сургагч нар хэрхэн зааварлаж байсан тухай түүний бичсэн захидлуудаас тодруулж, маршал Х.Чойбалсангаас сүм хийдийг сэргээх, хамгаалах талаар авч байсан арга хэмжээнүүдийн тухай илтгэл хэлэлцүүлэв.