Батлан Хамгаалах Яамны Төв архивын 80 жилийн ойд зориулсан “Өнгөрснийг-Өнөөдөрт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Цэргийн соёлын төв өргөөний “Соёмбо” танхимд боллоо.
Уг хуралд Тусгай архивын орлогч дарга, доктор, хошууч Б.Эрдэнэбилэг “Монгол Улсын архивууд дахь японы цэргийн олзлогдогсдод холбогдох баримтын судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд ҮБХИС-ийн БХЭШХ, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Үндэсний төв архив, ТЕГ-ын Тусгай архив, БХЯ-ын Төв архив, ХХЕГ, Монгол цэргийн музейн эрдэмтэн, судлаачдын 10 гаруй илтгэл тавигдлаа.