ТЕГ-ын Тусгай архиваас “Тусгаар тогтнол” сэтгүүлийн 2018 оны 4 дүгээр улирлын дугаарыг Баруун хил дээрх зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойд зориулан гаргалаа. Уг дугаарт Баруун хил дээрх зэвсэгт тулгаралтад тагнуулын байгууллагын гүйцэтгэсэн үүрэг, тагнуулчдын оролцоог илтгэсэн архивын баримт бичгүүдийг бүрэн эхээр нь дэлгэж судалгааны эргэлтэнд оруулжээ.