Энэ сарын 10-ны өдөр Тагнуулын ерөнхий газар, Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл хамтран улсын хэмжээний эдийн засгийн ач холбогдол бүхий онц чухал обьектын аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын эрчим хүчний салбарын “ДЦС-2”, “ДЦС-3”, “ДЦС-4”, “ЦДҮС”, “УБЦТС”, “УБДС” ТӨХК болон “ДҮТ” ХХК, мөн улсын онц чухал обьектын харуул хамгаалалтыг хариуцдаг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд “Терроризмын өнөөгийн нөхцөл байдал”, “Эрчим хүчний салбарт үйлдэгдэж болзошгүй террорист үйлдэл, анхаарах асуудал”, “Тэсэрч дэлбэрэх бодисын төрөл, хэлбэр, бүтэц, хор хөнөөл”, “Олон улсад үйлдэгдэж буй террорист халдлагад ашигладаг гар хийцийн тэсрэх бөмбөг”, “Тагнуулын байгууллагын хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, тэдгээрийн хор аюулын тухай ойлголт” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад дээрх байгууллагуудын удирдлага, инженер техникийн албан хаагчид зэрэг нийт 300 орчим хүн хамрагдав.