Тагнуулын ерөнхий газрын Булган аймаг дахь хэлтсийн 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус аймаг дахь тагнуулын хэлтэс ТЕГ-ын Тусгай архивтай хамтран Тагнуулын байгууллагын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг энэ сарын 6-ны өдөр Булган аймгийн Соёлын төвд зохион байгууллаа. Үзэсгэлэнг тус аймгийн нийт 160 гаруй иргэд үзэж сонирхсон бөгөөд энэ үеэр шинэ номын үзэсгэлэн, худалдаа явуулж, архивын лавлагаа авахыг хүссэн 5 хүнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв.