92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ГАДААД УЛСАД ЗОРЧИЖ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Манай иргэд гадаад улсад зорчих, түр болон удаан хугацаагаар оршин суух үедээ үндэсний гадаад паспортоо гээгдүүлэх, үрэгдүүлэх, хулгайд алдах, бусдад өгч хууран мэхлэгдэх, мөнгө болон бусад эд зүйлийн барьцаанд тавих зэргээр хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр баримт бичиггүй болж, эх орондоо буцаж чадахгүйд хүрч сэтгэлзүй, эд материалаар хохирох явдал цөөнгүй гарах боллоо.

Мөн иргэд гадаад улсад амьдрах санхүүгийн эх үүсвэргүй болсны улмаас гэмт хэрэг үйлдэх, бусдын өдөөн хатгалгаар гэмт хэрэгт татагдан тухайн улсын хуулийн байгууллагад шалгагдаж байна. Эдгээр шалтгааны улмаас эх орон, гэр бүлдээ очих зорилгоор улсын хилийг хууль бусаар нэвтэрч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.14-т зааснаар "Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн" үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрдэг.

Иймд гадаад улсад аливаа асуудалд холбогдсон тохиолдолд нэн түрүүнд тухайн улс дахь өөрийн орны Элчин сайдын яам, консулын газарт хандах хэрэгтэй. Хэрэв нэгэнт хил зөрчин орж ирсэн тохиолдолд нэн даруй өөрийн гэмт үйлдлээ илчлэн, ТЕГ-т хандах нь эрүүгийн хэрэгт хөнгөрүүлэн үзэх нөхцөл болдгийг анхаарна уу.

      Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн тайлбарт:

      -Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн Монгол Улсын иргэн хэргээ илчлэн ирсэн тохиолдолд ялаас чөлөөлж болно.

      -Үзэл бодол, улс төрийн, шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орогнох эрх олж авахын тулд Монгол Улсын хил нэвтэрсэн бол уг гэмт хэргийг үйлдсэн тооцохгүй.

      -Хүн худалдаалах, хүн хулгайлах гэмт хэргийн хохирогч болсон хүн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэж заасан байдаг.

НИЙТЭЛСЭН: 2018-05-16 өдөр 00:00:0 цаг           ҮЗСЭН: 674