92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
ТТАЗЗ-ИЙН СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Тус салбар зөвлөлийн гишүүн 15 байгууллагын дарга, холбогч ажилтны хамт хуралд хамрагдсан. ТТАЗЗ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбаатар хурлыг нээн үг хэлж, тус салбар зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.

ТЕГ-ын Сүхбаатар аймаг дахь хэлтэс болон гишүүн байгууллагуудаас “Салбар зөвлөлийн ажиллах журам, бүтэц, үйл ажиллагааны талаар”, “Олон улсын болон Монгол Улсын терроризмын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, анхаарах асуудал”, “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны талаар”, “Сүхбаатар аймгийн онцгой объектын аюулгүй байдалд тулгарч буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам”, “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт бодисын ашиглалт, эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мөн дээрх чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл солилцсон, үр дүнтэй хурал болж өнгөрлөө.

НИЙТЭЛСЭН: 2018-06-16 өдөр 00:00:0 цаг           ҮЗСЭН: 756