Уран бүтээлийн “Жийж” нэгдэл нь “Маш нууц-2” төслийн хүрээнд “Байтаг богд” уран сайхны кино хийж байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивтай хамтран ажиллалаа.
Уг киноны зохиолыг бичсэн Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий 1948 онд Монгол Улсын баруун хязгаарт болсон хилийн олон удаагийн тулгаралт, эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө амь, биеэ үл хайрлан тэмцсэн баатарлаг хилчид, тагнуулчдын үйл хэргийг уран сайхны аргаар харуулахыг зорьсон байна.
Киноны зураг авалтад тухайн үед баруун хязгаарт үүрэг гүйцэтгэж байсан тагнуулчдын хувцас, эд хэрэглэл, зэвсэг техникийг ашиглав.