92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
“Чингис хаан” ОУНБ-д бүрэн хэмжээний дасгал сургуулилт зохион байгууллаа

Тагнуулын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын Нислэг хөдөлгөөний удирдлагын төвд “Барилга, байгууламжийг тэсрэх бөмбөгөөр заналхийлж, барьцаалсан террорист үйлдлийн хариу арга хэмжээ авах нь” сэдвээр хамтарсан дадлага, сургуулилтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллагууд /ТЕГ, ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ, ОБЕГ/ болон Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллагууд, нийт 24 байгууллагын 249 албан хаагч хамрагдав.

Сүүлийн жилүүдэд олон улсын терроризмын нөхцөл байдал хүндэрч, террорист гэмт халдлагууд улс орны онц чухал обьект, хүн ам олноор төвлөрсөн газар оронд үйлдэгдэх хандлага ажиглагдаж байгаа энэ үед дээрх арга хэмжээг зохион байгуулсан нь цаг үеэ олсон, болзошгүй аюул заналаас урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хариуцах ажил, иргэн, байгууллагын анхаарал, сонор сэрэмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн онцлог арга хэмжээ боллоо.

Дадлага, сургуулилтын үеэр үүссэн цагийн байдлыг үнэлж хариу арга хэмжээг шуурхай авах, Зохицуулах зөвлөлийн Шуурхай штабыг байгуулах, террорист этгээдүүдийн барьцаанд буй иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах зорилгоор террорист этгээдтэй хэлэлцээр хийх, тэднийг баривчлах, обьектод байрлуулсан тэсрэх бөмбөгийг илрүүлэх, аюулгүй болгох ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шат дараалан хэрэгжүүлж ажиллав. Мөн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, дадлага сургуулилтад оролцсон албан хаагчдаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж цаашид анхаарах асуудлуудыг тодорхойллоо.

НИЙТЭЛСЭН: 2017-11-09 өдөр 18:07:4 цаг           ҮЗСЭН: 778