Засгийн газрын 11 дүгээр сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хурандаа Д.Гэрэлийг томиллоо.
Засгийн газрын тогтоолыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нийт бие бүрэлдэхүүнд танилцуулав.
Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл нь НАХЯ-ны УАБХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, 2011-2013 оны хооронд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Мөн Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм.