Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив 11 дүгээр сарын 6-ны өдөр “Иргэдийг хүлээн авах байр”-нд нээлттэй өдрийг зохион байгуулна.
“Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй өдрийн үеэр Тусгай архивын үйл ажиллагаа, байгууллагын түүхэн замналыг харуулсан бичил үзэсгэлэн гаргаж, иргэдэд архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.