1990 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг “Монголын ахмадын өдөр” болгон зарласан байдаг.
Энэ өдрийг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын удирдлага ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн зарим ахмадыг шагнаж, урамшууллаа. Түүнчлэн тагнуулын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ахмадуудын амьдрал ахуй болон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан нэг удаагийн буцалтгүй тусламж олгов.