Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам болон Тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаар зарлигаар Тагнуулын ерөнхий газрыг төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан тус байгууллага, түүний үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, ололт амжилтыг өндрөөр үнэлж байгааг дурдсан байна.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын нийт бие бүрэлдэхүүний өмнө хүндэтгэлтэйгээр гардуулав.