Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам болон Тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 179 дугаар зарлигаар Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Н.Ганболд бригадын генерал цол хүртэн, Монгол Улс 186 дахь генералаа өлгийдөн авлаа.
Н.Ганболд нь Төмөр замын цагдан сэргийлэх албанаас ажлын гараагаа эхэлж, Орхон аймгийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын дарга зэрэг хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд түүний хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон хоёр удаа, Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан байна.