92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд Билгийн тооллын XVII жарны Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр уламжлал ёсоороо ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурцын тушаалаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтан Б.Жавзмаа “Хүндэт ажилтан” цол, тэмдгээр шагнуулсан бол нэр бүхий ахмадууд “Тагнуулын алдар”, “Аюулгүй байдлын төлөө” медалиар энгэрээ мялаалаа.

Мөн насны тэгш ой нь тохиож байгаа болон нэр бүхий хүмүүст нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгож, нийт ахмадуудад гарын бэлэг гардуулав. Хүндэтгэлийн арга хэмжээний дараа ахмадууд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг тухлан үзлээ.

НИЙТЭЛСЭН: 2017-02-23 өдөр 15:54:1 цаг           ҮЗСЭН: 623