Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын 85 жилийн ойг тохиолдуулан Архив бүртгэлийн хэлтсээс энэ сарын 03-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газарт Тусгай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Хилийн тагнуулын албаны үйл ажиллагаа, түүхэн замналыг харуулсан гэрэл зураг, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн гаргалаа.
Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд цэргийн алба хаасан, тусгай үүрэг гүйцэтгэж байсан, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаарх лавлагааг шуурхай гарган өгч үйлчилжээ.