Олон улсын хэмжээнд жил бүрийн аравдугаар сарын 01-нд “Ахмадын өдөр”-ийг тэмдэглэж, ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт нэр төртэй зүтгэж явсан ахмадуудаа хүлээн авч, шагнаж урамшууллаа.
Тагнуулын ерөнхий газрын даргын тушаалаар “Аюулгүй байдлын төлөө” нэгдүгээр зэргийн медалиар нэр бүхий зургаан хүнийг шагнасан бол Төрийн тусгай хамгаалалтын газрын “Хүндэт тэмдэг”-ийг хоёр хүнд гардуулсан юм. Мөн нэр бүхий ахмадуудад нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж, урамшуулал олгов.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмадууд бэлтгэл хурандаа Р.Болдын ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Эх орны аюулгүй байдлын манаанд” хөрөг нэвтрүүлгийг үзэж сонирхлоо.