Одоогоос 72 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор улс орныхоо дотоод, гадаад аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагын 11 албан хаагчид цэргийн дээд цол болох генерал цол хүртээж байсан түүхтэй. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.
Энэ жил “Генералуудын өдөр”-ийг тэмдэглэх нэгдсэн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар зохион байгуулсан бөгөөд ирэх жилийн арга хэмжээг Тагнуулын ерөнхий газар зохион байгуулах боллоо.
Өнгөрсөн хугацаанд тагнуулын байгууллагаас 28 хүн цэргийн дээд цол хүртсэн байна.