Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд XVII жарны гал Бичин жилийн сар шинийн босгон дээр ахмад, буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурцын тушаалаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмадуудыг “Тагнуулын алдар”, “Аюулгүй байдлын төлөө” медалиар шагнав. Мөн насны тэгш ой тохион байгаа болон нэр бүхий хүмүүст нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгож, нийт ахмадуудад гарын бэлэг гардууллаа.
Энэ өдөр ахмадууд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг тухлан үзсэн юм.