92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Эртний эдлэл хил давуулдаг эгч, дүүс баригдлаа

Монголын түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр зохион байгуулалттай хууль бусаар давуулж, их хэмжээний ашиг олох гэж байсан  этгээдүүд баригджээ. 

Гэмт этгээдүүд нь төрсөн эгч, дүү болох Б, Г нар байсан бөгөөд тэд энэ сарын 26-ны өдөр Замын-Үүд дэх хилийн боомтоор 27 ширхэг  эртний үнэт эдлэлийг БНХАУ руу гаргах гэж байгаад тагнуулынханд баригдсан байна.  

Шалгалтын явцад Б, Г нар нь хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан эд зүйлсээ хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-ний өдөр Замын-Үүд рүү илгээмжээр явуулсан нь тогтоогджээ.

НИЙТЭЛСЭН: 2016-01-26 өдөр 17:31:3 цаг           ҮЗСЭН: 731