92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Үйлдэл дээрээ баригджээ

Түүх, соёлын дурсгалт үнэт зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байна.  

Монгол Улсын иргэн Б, түүний нөхөр болох БНХАУ-ын иргэн Х нар энэ сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх хилийн боомтоор олон тооны зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц, хүрд зэргийг БНХАУ руу хууль бусаар гаргах гэж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ.

Шалгалтын явцад Б, Х нар нь энэ сарын 10-ны өдөр зарим эд зүйлсээ илгээмжээр Замын-Үүд рүү явуулсан нь тогтоогдсон бөгөөд шуурхай ажиллагааны үр дүнд хам хэрэгтнүүдийг илрүүлж, улсын хилээр гаргахаар завдаж   байсан түүх, соёлын үнэт зүйлийг таслан зогсоосон байна.

НИЙТЭЛСЭН: 2016-01-15 өдөр 15:34:5 цаг           ҮЗСЭН: 727