92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Энэ өдрийг угтан, мөн Ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Тагнуулын ерөнхий газрын хамт олны төлөөлөл тавдугаар сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив.

Тагнуулын ерөнхий газрынхан нийслэлийн ногоон байгууламжид төгөлтэй болохоор энэ удаа хайлаас, монос, долоогон зэрэг жимсний мод тарьсан бөгөөд цаашид нарс, гацуур мод тарихаар төлөвлөж байна.

НИЙТЭЛСЭН: 2015-05-08 өдөр 15:11:5 цаг           ҮЗСЭН: 687