Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Цэргийн музейгээс зохион байгуулсан Монгол цэргийн дүрэмт хувцасны “БАЙЛДАГЧИЙН ХАЛААСАНД ГЕНЕРАЛЫН МӨРДЭС” сэдэвт үзэсгэлэнг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нээж, олон нийтэд танилцууллаа.
Тус үзэсгэлэнд Монголын Зэвсэгт хүчин болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас үе үеийн сурагч, сонсогч, албан хаагч, байлдагч, ахлагч, офицер, генералуудын ёслолын, албаны, хээрийн, тусгай зориулалтын дүрэмт хувцас, цол тэмдгийн өөрчлөлт, шинэчлэлтийг харуулсан биет үзмэрүүдийг тавьж оролцсоноос гадна Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын музейн сан хөмрөгөөс тагнуулын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцас, одон медалийн түүх, цол, хувцас, форм хэрэглэх тухай 1936 оны тушаал зэрэг баримт, эд зүйлсийг харуулсан биет зүйлсийг дэлгэж, олон нийтэд сурталчлав.