Кибер аюулгүй байдлын газраас 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд кибер аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр мэдээлэл өгөх үндсэн зорилготой “Кибер сургуулилт-2014”-ийг зохион байгууллаа.
Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Үндэсний дата төв, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран зохион байгуулсан уг сургуулилтад 62 төрийн байгууллагын нийт 75 мэргэжилтэн хамрагдав. Энэ үеэр мэргэжилтнүүдэд сүлжээний аюулгүй байдал, /Wi-Fi/ хувийн мэдээллээ хамгаалах, цахим шуудангийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг олголоо. Цаашид энэхүү төрлийн сургуулилт нь системтэй зохион байгуулагдах юм байна.