92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Эрсдлийн үнэлгээ хийлээ

Кибер аюулгүй байдлын газар МАБ-ын түвшин тогтоох эрсдлийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан Уул уурхай яам, Ашигт малтмалын газар, Хөрөнгийн бирж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Стратеги судалгааны хүрээлэн, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ТӨХК, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хил хамгаалах ерөнхий газар, Эрчим хүчний яамны харьяа Эгийн голын станцын төслийн нэгж нийт 10 байгууллагад, ТЕГ-ын орон нутаг дахь газар, хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь хэлтэстэй хамтран тус аймгийн төрийн 19 байгууллага, Өвөрхангай аймаг дахь хэлтэстэй хамтран тус аймгийн 13 байгууллага, Дорнод аймаг дахь газартай хамтран тус аймгийн 21 байгууллагад МАБ-ын түвшин тогтоох эрсдлийн үнэлгээ хийж, тайлан зөвлөмж хүргүүлээд байна.

2014 оны 1 дүгээр улиралд МТШХХГ, ХХЗХ, "Үндэсний Дата Төв" УТҮГ-тай хамтран УБЕГ, ИХШХЕГ, ГЕГ, СЯ, ЭХЯ, ЭМЯ-д эрсдлийн үнэлгээ, хувийн хэвшлийн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Ситинэт, Юнившн, Мэйжикнет компаниудын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөмж өгөөд байна.

Мөн "Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлууд, хангах арга зам" сэдвээр ЗХЖШ, ХХЕГ-т сургалт зохион байгууллаа.

НИЙТЭЛСЭН: 2014-09-23 өдөр 15:27:1 цаг           ҮЗСЭН: 924