"Цахим мэдээллийн аюулгүй байдлын МNSЕС-2014" уулзалт семинар 2014 оны 9 дүгээр сарын 5, 6-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт амжилттай зохион байгууллагдлаа.
Тус уулзалт семинарыг Цахим аюулгүй байдал, мэдээлэл удирдлагын төв ТББ (МNCERT/СС), Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын JРСЕРТ/СС байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна. Кибер аюулгүй байдлын газар "Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт" сэдвээр илтгэл тавин мэдээлэл солилцлоо.