Үндэсний тагнуулын академийн Эрх зүйн тэнхимээс санаачлан захиргааны эрх зүй хичээлийн сургалтын чанарыг үр нөлөөг нь дээшлүүлэх, уг хичээлийн агуулгыг харьцуулан, хамтран үнэлж, багш нарын эрдэм шинжилгээ, судлагааны ажлыг эрчимжүүлэх, харилцан туршлага солилцох, эрх зүйн сургалт явуулдаг их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачид, “Шихихутаг” ХЗДС, “Билиг” ДС, “Сутай” ДС, “Их засаг” ИС-ийн багш нар болон ҮТА, ХСИС-ийн төлөөллийг оролцуулан “Захиргааны эрх зүй хичээлийн агуулга, анхаарах зарим асуудал” сэдэвт онолын хэлэлцүүлгийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулна.