92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Төр, нийгэм, цэрэг, дипломат албаны нэрт зүтгэлтэн Б.Доржийн 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

Ц ба НАХХЭЯ, НАХЯ-ны сайд Б.Доржийн 100 жилийн ойд зориулж “Монголын Геополитикийн хүрээлэн” ТБЭШБ, ГХЯ-ны Дипломатын академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Хил судлалын төв, “Монгол генерал төв”  ТББ, “Элчин сайд нарын клуб” ТББ, Завхан аймгийн нутгийн зөвлөл хамтран “Б.Дорж-Төр, нийгэм, цэрэг, дипломат албаны нэрт зүтгэлтэн” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулав.

Хуралд Геополитикийн хүрээлэнгийн захирал,  шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар “Улсын баатар, армийн генерал Батын Дорж”, БХИС-ийн БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор, хурандаа Ж.Базарсүрэн “БХЯ-ны сайд, армийн генерал Б.Дорж”, ГХЯ-ны Дипломатын академийн ахлах зөвлөх, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Удвал “Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дорж”, Хил судлалын төвийн судлаач, доктор, хошууч генерал С.Гүржав “Хязгаарын ба Дотоодын цэргийн командлагч, корпус командлан захирагч Б.Дорж", ТЕГ-ыг төлөөлж Үндэсний  тагнуулын академийн Тагнуул судлалын төвийн дарга, доктор Д.Авирмэд “Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайд, дэслэгч генерал Б.Дорж”, “Батын Дорж” сангийн тэргүүн Ц.Мянган “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хорооны дарга Б.Дорж”, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Магван “Улсын баатар, армийн генерал Б.Дорж: Завхан нутгийн бахархал” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2014-09-22 өдөр 12:03:1 цаг           ҮЗСЭН: 820