Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хамтран “1932 оны бослогын түүхэн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд ордонд зохион байгуулсан байна.
Хуралд Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Үндэсний тагнуулын академи, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны төлөөлөл болох 12 хүн оролцож илтгэл тавьсан бөгөөд Үндэсний тагнуулын академийг төлөөлж Тагнуул судлалын төвийн дарга, доктор, дэд профессор Д.Авирмэд “Банчин богд ба 1932 оны зэвсэгт бослого” сэдвээр илтгэл тавьж оролцжээ.