Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулж Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халхын голын дайны түүхийн судалгаа: Өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яаман дээр зохион байгуулсан байна.
Тус хуралд Монгол, Орос, Япон, Хятад улсын эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд Монголын талаас БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа С.Ганболд, Түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Батбаяр, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн 6агш, доктор Ч.Болдбаатар, мөн сургуулийн Түүхийн тэнхимийн ахлах багш, магистр Г.Дариймаа, ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд, БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Ш.Паламдорж, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Эрдэнэбат, Батлан хамгаалахын төв архивын судалгаа, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ж.Гантулга, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Хоролдамба, доктор, профессор Э.Лувсанбалдан, Оросын талаас ШУА-ийн Сибирийн тасгийн монгол, будда, түвд судлалын хурээлэнгийн захирал, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн сурвалжпагч гишүүн, түүхийн шинжлэх ухааны доктор Базаров Борис Ванданович, мөн Академийн Сибирийн тасгийн монгол, будда, түвд судлалын хүрээлэнгийн Төв Азийн түүх, соёлын хэлтсийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны дэд эрдэмтэн, доцент Цыбенов Базар Догсонович, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны дэд эрдэмтэн, доцент, Цэргийн шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, бэлтгэл хурандаа Божедомов Борис Александрович, ОХУ-ын Стратегийн судалгааны институтын Эрхүү дэх салбарын захирал, түүхийн ухааны дэд эрдэмтэн Артем Валерьевич Ермаков, Японы талаас Япон улсын Үндэсний Батлан хамгаалахын хүрээлэнгийн Цэргийн түүхийн төвийн судлаач, доктор Томоюки Ханада, Хятадын талаас БНХАУ-ын Номун ханы дайн судлалын газрын дарга Шү Жианжан нараас олон сонирхолтой илтгэл тавьснаас гадна ТЕГ-ыг төлөөлж Үндэсний тагнуулын академийн Тагнуул судлалын төвийн дарга, доктор, дэд профессор Д.Авирмэд “Халхын голын дайны үеийн тагнуулчдын үйл ажиллагааг тодруулах нь” сэдвээр илтгэл тавьсан байна.