Үндэсний тагнуулын академиас “Мэдээллийн аюулгүй байдал ба Төрийн нууцыг хамгааалах үндэс” сургалтыг 2014 оны 5 дугаар сарын 13-наас 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд сэдэвт сургалтыг нийт 7 удаа зохион байгуулсан байна.
Сургалтын гол зорилго нь Засгийн газрын дээр дурдсан тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдад мэдээллийн аюулгүй байдлын эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, төрийн нууцыг хамгаалахын эрх зүйн үндсийг эзэмшүүлэхэд оршино.
Үндэсний тагнуулын академи, ТЕГ-ын Төрийн нууцын хэлтэс, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний дата төв, МУИС, ШУТИС-ийн мэргэшсэн багш, мэргэжилтнүүд давхардсан тоогоор 82 багш 224 цагийн хичээл заасан.
Сургалтад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газар, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага, яам, агентлаг зэрэг 80 гаруй байгууллагын төрийн нууц хариуцсан болон түүнтэй танилцах эрх бүхий ажилтнууд, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологи, систем, сүлжээ хариуцсан 200-гаад албан хаагч хамрагдан гэрчилгээ аваад байна.
Төлөвлөсөн ёсоор он дуустал дахин 2 сургалт зохион байгуулах юм.