92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Кибер аюулгүй байдлын форум боллоо

“Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум” тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 

Кибер орчин дахь аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, цаашид кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Ази номхон далайн бүсийн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран уг форумыг зохион байгуулав. 

ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар тус форумыг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж, ажилтан Т.Алтанхуяг “Мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ, практик асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа. 

Форумд Афганистан, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНАЛАУ, Вьетнам,  Камбож,   Малайз, Малдив, Мянмар зэрэг 20 гаруй орны Мэдээллийн технологи, харилцаа холбооны яамны мэдээллийн аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгч, шинжээчид оролцлоо. Олон улсын байгууллагаас APT, Ази номхон далайн бүсийн орнуудын сүлжээ мэдээллийн төв (APNIC), Азийн интернэтийн нийгэмлэг (ISOC), NTT, Хонконгийн Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн холбоо (PISA), Токиогийн их сургуулийн төлөөлөгч, эрдэмтэн судлаачид хүрэлцэн иржээ.

Манай улсаас Төрийн захиргааны төв байгууллагууд, банк, үүрэн холбооны оператор компаниудын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан, эрдэмтэн судлаач, инженерүүд оролцлоо. 

НИЙТЭЛСЭН: 2014-05-30 өдөр 17:00:1 цаг           ҮЗСЭН: 831