92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Эрдэм шинжилгээний бага хурал болно

Үндэсний тагнуулын академиас зохион байгуулж буй “Олон улсын эрүүгийн эрх зүй: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” эрдэм шинжилгээний бага хурал 05-р сарын 28-ны 09:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д эхэлнэ.

Эрдэм шинжилгээний хуралд гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол улсын олон улсын шинжтэй гэмт хэрэгтэй тэмцэх олон талт гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх болон гэмт этгээд, ялтныг шилжүүлэх гэрээнүүдийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэнэ. 

НИЙТЭЛСЭН: 2014-05-27 өдөр 13:25:4 цаг           ҮЗСЭН: 707