Тагнуулын ерөнхий газраас төрийн байгууллагын нууц хариуцсан болон нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, мэдээллийн технологийн мэргэжилтэн нарт мэдээллийн аюулгүй байдал ба төрийн нууцыг хамгаалах үндсэн мэдлэгийг олгоход чиглэсэн сургалт 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс Үндэсний тагнуулын академи дээр явагдаж байна.
Тус сургалтад УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам агентлаг, УИХ-ын харъяа байгууллага, шүүх, прокурорын байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг хамруулан анх удаа зохион байгуулж байгаа томоохон сургалт юм.