ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газар, “Үндэсний дата төв”, УТҮГ-тай хамтран ёс зүйт хакерийн “Харуул занги-2014” тэмцээнийг дөрвөн үе шаттай зохион байгуулж, 5 дугаар сарын 06-ны өдөр дүнгээ гаргалаа.
Тэмцээнд нийт 95 багийн 370 гаруй тамирчин цахим ертөнцөд оюун ухаан, мэдлэг чадвараа сорьсноос “N0m@d$” баг тэргүүлж, “MYM”, “Falcon” багийнхан удаалан цом, мөнгөн шагналаар шагнуулав. Харин Кибер аюулгүй байдлын нэрэмжит цом, мөнгөн шагналыг хоёрдугаар байрт шалгарсан “MYM” багийнхан хүртсэн бол ивээн тэтгэгч “Тридум” компани гуравдугаар шатанд шалгарсан шилдэг зургаан багт дурсгалын зүйл гардуулсан байна.