“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулсан тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтнуудын спортын өдөрлөг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээн гар бөмбөг, буудлага, биллъярдын төрлүүдээр болж аваргуудаа тодруулав.
Гар бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрт Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид орсон бол Онцгой байдлын ерөнхий газар, Батлан хамгаалах яамны тамирчид удааллаа. Биллъярдны төрөлд нэгдүгээр байрт Хил хамгаалах ерөнхий газар, удаах байруудад Батлан хамгаалахын яам, Тагнуулын ерөнхий газрын тамирчин орсон бол буудлагын төрөлд Тагнуулын ерөнхий газрын тамирчид тавдугаар байрт шалгарав.