Тагнуулын байгууллагад ажиллаж байсан ахмад буурлууд, одоо ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчид та бүхэнд болон гэр бүлийхэнд тань ирж буй XVII жарны "Ялгуулсан" хэмээх модон морин жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх тунх байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, мэлмий хурц, сонор соргог, цог жавхаа, сүлд хийморь тань ашид дэвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АРИУНСАН