Архивын салбар үүсч байгуулагдсаны 86 жил, Нийслэлийн архивын 55 жилийн ойн нэрэмжит “Бид нэг салбарынхан” спортын анхдугаар наадам амжилттай болж өнгөрөв.
Тэмцээнд төрийн болон төрөлжсөн архивын байгууллагуудаас 10 баг гар бөмбөг, ширээний теннис, дартс, олс таталт гэсэн 4 төрлөөр оролцсоноос ТЕГ-ын Тусгай архивын баг тамирчид гар бөмбөг, олс таталт, ширээний теннисний эрэгтэй, ганцаарчилсан төрлүүдэд нэгдүгээр байр эзэлж, багийн нийт дүнгээр "Дэд" байранд шалгарлаа.