Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан ТЕГ-ын эмэгтэйчүүдийн “Мандухай” зөвлөлөөс нийт албан хаагчдынхаа хүүхдүүдэд зориулан өдөрлөг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд ТЕГ-ын дарга Б.Ариунсан оролцож, аав ээжийнхээ ажлын газарт хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа баяр хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр хүүхдүүдийн дунд даам, гар зураг, зохион бичлэгийн уралдааныг насны ангиллаар явуулж, “Шилдэг хүүхэд”-ийг тодруулан ТЕГ-ын даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав.
Мөн Улсын хүүхэлдэйн театрын жүжигчид уригдан ирж “Чоно ба 7 ишиг” жүжиг тоглосноос гадна бусад хөгжөөнт тоглоом, илбийн үзүүлбэр үзүүлж сонирхууллаа.