Үндэсний тагнуулын академийн 10 дахь удаагийн төгсөлт болж үндсэн ангийн төгсөгчид Аюулгүй байдлын бакалаврын дипломоо гардан авлаа.
Төгсөгчдөд ТЕГ-ын даргын тушаалаар цэргийн цол олгосон бөгөөд Тагнуулын албан хаагчдын эгнээнд орж буй шинэхэн офицерүүдэд ТЕГ-ын удирдах бүрэлдэхүүн, Үндэсний тагнуулын академийн захирлууд, багш нар баяр хүргэж амжилт хүсэв.