ТЕГ-ын Боулингийн аварга шалгаруулах тэмцээнийг Гадаад харилцааны албанаас санаачилан анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 16 баг оролцсоноос Төрийн тусгай хамгаалалтын баг 1-р байр, Гадаад тагнуулын газрын баг 2-р байр, Үндэсний тагнуулын академи Автобаазын хамтарсан баг 3-р байр тус тус эзэлж “Шилдэг тоглогч”-оор Автобаазын дарга Ж.Батбаяр шалгарав.