ТЕГ-ын Авилгын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөний дагуу АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Мөнхжаргал хүрэлцэн ирж мэдээлэл хийлээ.
“Авилгын эсрэг соён гэгээрүүлэх ажилд удирдах ажилтны үүрэг, оролцоо” сэдвийн хүрээнд болсон уг мэдээлэлд ТЕГ-ын төв, орон нутгийн удирдах ажилтнууд хамрагдаж мэдээлэл авч, санал бодлоо солилцсон байна.