92263017 •
  Ерөнхий зохицуулагч
1800-1280 •
  Иргэдээс мэдээ мэдээлэл авах
92263535 •
  Төрийн болон албаны нууцтай   холбоотой мэдээ, мэдээлэл
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна

    Тагнуулын Ерөнхий газрын Ховд аймаг дахь Тагнуулын газар  “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна. 

    Уг арга хэмжээний хүрээнд иргэдэд Цэргийн алба хаасан, тусгай үүрэг гүйцэтгэж байсан болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаарх архивын лавлагаагаар үнэ төлбөргүй үйлчилж байгаагаас гадна ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсээс “Төрийн нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр Ховд аймгийн ЗДТГ болон харъяа агентлагуудын төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтан, төрийн нууц хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулж байна. 

    Мөн Тагнуулын байгууллагын үйл ажиллагааг харуулсан түүхэн гэрэл зураг, зарим үзмэрийг дэлгэн толилуулж, Тагнуулын байгууллагын тухай баримтат киног орон нутгийн иргэдэд үзүүлж сонирхуулав. 

    Уг “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ 5 дугаар сарын 18-ыг дуустал ТЕГ-ын Баян-Өлгий, Увс аймгууд дахь хэлтсүүдэд үргэлжлэн зохион байгуулагдах юм.

НИЙТЭЛСЭН: 2013-05-13 өдөр 12:10:2 цаг           ҮЗСЭН: 735