Санда боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Уг тэмцээнд “Эрч” спорт хорооны тамирчид амжилттай оролцож 74 кг-ын жинд тамирчин Х.Хатанбаатар мөнгөн медаль, үнэмлэхүй жинд тамирчин Д.Мөнхдөл алтан медаль тус тус хүртэв.