ТЕГ-ын Үндэсний тагнуулын академиас МУИС-ийн ОУХС, ХЗДС, ХСИС, БХИС, ШУТИС-ийн хүрээнд уул уурхайн салбарын онол, практикийн асуудлыг нээн харуулах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Үндэсний аюулгүй байдал ба уул уурхайн салбар” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хуралд оролцсон багш, оюутнууд Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх байр суурь, үндэсний аюулгүй байдлын стратегид байгалийн баялгийн гүйцэтгэх үүрэг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлд IPO (Initial public offering) гаргахад анхаарах асуудал, цөмийн эрчим хүчний нөөц, уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалт зэрэг олон асуудлаар илтгэл тавьж, санал бодлоо илэрхийлэв.
Шилдэг илтгэлээр “Улс орнуудын стратеги бодлогод байгалийн баялгийн гүйцэтгэх үүрэг ба байгалийн баялгаас үүдэлтэй хямрал зөрчилдөөн”, “Монгол Улсын уул уурхайн компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр IPO гаргахад анхаарах асуудал”, “Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлага” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.