ТЕГ-ын Олон нийттэй харилцах албанаас эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулан сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны онцлог, хууль эрхзүйн орчин, төрийн нууц хадгалалт, хамгаалалт зэрэг сэдвээр ҮТА-ийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б.Батхишиг, Төрийн нууцын хэлтсийн дарга Ж.Уламбаяр нар мэдээлэл хийж, сэдвийн хүрээнд эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй санал солилцов. Сэтгүүлчдийн зүгээс энэхүү сургалтыг тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл боллоо гэж үнэлэв.
Сургалтанд өдөр тутмын хэвлэл, телевиз радио, сайтуудын эрэн сурвалжлах чиглэлээр ажилладаг 30 орчим сэтгүүлч оролцов.