Нийт хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч нарт
МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед тагнуулын байгууллагын удирдлага, албан хаагч, үйл ажиллагаатай холбоотой ташаа, улс төржүүлэх гэсэн, буруугаар мушгин тайлбарласан мэдээ мэр сэр нийтлэгдэх боллоо. Тухайлбал, Өвөрхангай аймагт гарсан хэргийг мушгин гуйвуулж, улмаар ТЕГ-ын удирдлага, томилгоотой холбогдуулсан бол албан хаагчдыг мөрийтэй тоглоом тоглож яваад баригдсан мэтээр тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажилтнуудын нэр хүнд, ёс зүйд бүдүүлгээр халджээ.
ТЕГ нь Олон нийттэй харилцах албаараа дамжуулан хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай ил тод, шуурхай зарчимч байдлаар харилцаж, аливаа хэрэг явдлын талаар бодит байдалд нийцүүлэн хуулийн хүрээнд мэдээлэл өгч хамтран ажилладаг билээ. Тиймээс нийгэмд хүргэж буй мэдээллийнхээ үнэн бодит байдлыг нягтлан шалгаж, албаны болон бусад эх сурвалжуудын мэдээлэлдээ дүн шинжилгээ хийсний эцэст олон нийтэд хүргэж байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч нараас хүсье.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах алба