Төрийн тусгай хамгаалалтын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТЕГ-ын аварга шалгаруулах Марш тактикийн тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнгөрсөн бямба гаригт амжилттай болж өнгөрөв.
Тэмцээнийг нээж ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл үг хэлэхдээ, төрийн тусгай албан хаагчдын бие бялдрын байнгын бэлтгэл, бэлэн байдлыг илтгэх чухал шалгуур болсон уг тэмцээн өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээг хамарч, оролцогчдын ур чадвар дээшилсэн нь манай байгууллагаас 5 жил энхийг сахиулах ажиллагаанд оролцож байлдааны үеийн нөхцөл байдалд ажилласны үр дүн хэмээн тэмдэглэлээ.
Тэмцээнд нийт 7 баг оролцож Нэгдүгээр байрыг ТТХГ-ын Харуул, хамгаалалтын баг, Хоёрдугаар байрыг ТТХГ-ын Төрийн ордны Харуул, хамгаалалтын баг, Гуравдугаар байрыг ТЕГ-н 1-р баг тус тус эзэллээ. Энэ удаагийн тэмцээн ТТХГ-ын 75 жилийн ойг угтах ажлын хүрээнд зохиогдсоноос гадна өмнөх жилүүдийн адилаар цэг бүр дээр шүүгч байрлалгүй, камержуулсан байснаараа онцлог, шинэлэг байсан юм.